Jump to content

Шах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шах (перс. شاه‎, šâh) —Ойрх Дорнод, Дундад Азийн орнуудад хэрэглэж ирсэн хааны цол бөгөөд Делийн султант улс болон Их Могол улсад «падишах» гэх нэршил хэрэглэж ирсэн байна.

Шах гэх үгнээс падишах, шахиншах болон паша зэрэг цолны нэршлүүд гарал үүсэлтэй юм.

Падишах (перс. پادشاه‎ [pādšāh] pādšāh, эртний перс хэл -pati-xšāyaθiya- «дээд удирдагч») — Азийн зарим оронд хэрэглэж ирсэн, Ираны хааны цол хэргэм. «Падишах» цолоос өмнө персийн «шах-ан-шах», гэж «хаадын хаан» гэх цол байсан.

Падишах цол (хэлбэрүүд: падшах буюу бадшах)-ыг Евразийн зарим орнуудад буюу Османы эзэнт гүрэн (XV—1922), Афганистанд төвтэй Дурраны эзэнт улс (1747—1823), Их Моголын эзэнт улс (1526—1858) болон Афганистанд (1926 —1973) хэрэглэж иржээ. Мөн "падишах" цолыг бусад зарим орны удирдагч нар богино хугацаанд хэрэглэж байсан. Албан ёсоор хамгийн сүүлд энэ цолыг Афганистаны Мухаммед Захир-Шах (1914—2007) хэрэглэж байжээ.

Шахиншах (эртний перс. xšāyaθiya xšāyaθiyānām, перс. شاهنشاه‎ «хаадын хаан») — Эртний Персийн, хожмоо Ираны хааны цол юм. Энэ цолыг анх Ираны Сасанид угсааны удирдагч хэрэглэж байсан. Гэвч тэрээр Ахеменидын (xšāyaθiya xšāyaθiyānām) үед хамаардаг учраас Ираны анхны шахиншах гэж Их II Кирийг нэрлэдэг юм. Уг цолыг дундаа үе үе тасарч 2500 жил хэрэглэж иржээ. Ираны сүүлчийн шахиншах нь 1979 оны Исламын хувьсгалаар түлхэн унагасан Мохаммад Реза Пехлеви байсан бөгөөд өнөө үед түүний хүү Реза Кир Пехлавиг Ираны хууль ёсны шахиншах гэж үздэг.

Паша (перс. «падишах» —дээд удирдагч гэх үгний товчлол; турк. paşa, осман. پاشا‎ — paşa, перс. پادشاه‎, эртний перс. pāti-xšāya — удирдагч) — Османы эзэнт улс, Египет (1952 оноос өмнө) болон зарим нэг исламын шашинтай улс орны улс төрийн өндөр албан тушаалын цол хэргэм юм.